Наадмаа тэмдэглэж, үндэсний дархлаагаа аварна уу, Ерөнхийлөгчөө
2021/07/05
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танаа
Мэдэгдэл гаргах нь:
Эрийн гурван наадам бол Үндэсний тусгаар тогтнолын билэг тэмдэг, Монгол Төрийн дархлаа билээ. Гэтэл дэлхийн хэмжээний цар тахлаар шалтаглан АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү Одбаяр, Тордайн Ганболд нарын цөөн хэдэн хүний зохион байгуулалттай явуулгын улмаас Монгол төрийн наадмаа тэмдэглэлгүй өнжих харамсалтай шийдвэрийг Засгийн Газраас гаргалаа.
Одоогоос 100 гаруй жилийн өмнө Хятадын генерал Сүй Шү Жан автономит засгийг устгаж Монгол орныг эзлэн Хятадын зах хязгаар муж болгосон хар түүхт 1920 онд л ганц удаа наадамгүй өнжсөн түүхтэй. Хорьдугаар зууны эхэн үе бол Монгол Улсын Үндэсний тусгаар тогтнолын үйл хэргийн хамгийн өрнөлтэй, хамгийн ээдрээтэй үе байсан.
Өнөөдөр Монгол Улс гадаад харилцаа, эдийн засгийн хувьд амаргүй нөхцөл байдалтай тулгарч, иргэдийн эрүүл мэнд, амь насыг цар тахлын аюулаас аврахын төлөө бүхнийг хийж байна. Гэтэл хүнд нөхцөл байдлын уг сурвалж буруутан нь Эрийн гурван наадам мэтээр шалтаглаж наадмьг хойшлуулсан. Засгийн газрын 2021 оны зургадугаар сарьн 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолыг хүндэтгэн улсын баяр наадамдаа бэлтгэж байсан. Гэвч энэхүү болчимгүй, улс төрийн агуулгагүй, эх түүхдээ харш бөгөөд гэнэтийн шийдвэр гарснаар Үндэсний тусгаар тогтнол, Монгол төрийн дархлаагаа сэвтээсэн шийдвэрийг эргэн харж нягтлан Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн шийдвэрээр Үндэсний дархлаагаа аварна уу гэж хүсэж байгаагаа үүгээр мэдэгдье!
Үндэсний тусгаар тогтнолоо дээдлэгч, Монгол төрийн дархлааг хамгаалахын төлөө юуг ч үл хайрлах Монголын ард түмний төлөөлөл болсон хэсэг иргэд
Umhii hot · 2021/07/06
Umhii hotoosoo garj uzeegui mongol ger mori mal gj yuch medehgui mongol gh yuch bhgue cham shg atsnuud l uheh bhda
zochin · 2021/07/06
Khiikh ni zob toriin naadam shvvdee gerte tsakhimaar vz durgvi kkvmvvs Bol Mongol bish
Зочин · 2021/07/05
Чааваас ганц жил өнжихөөр хамаг юмаа мартчихдаг гоё юм бишүү банкинд өртэй бол дархлаагүй болоод мартчихмаар юм байна 100жилээ зүгээр март маргааш нь 101жил эхлэхээс хойш
Зочин · 2021/07/05
Хамгийн гол нь 100 жилийн ойг бага ч болов тэмдэглэх нь зөв шүү.Монголчууд ямар их зовлон зүдгүүр үзэж баж 100 жилтэйгээ золгож байна гэж бодноо тийм болохоор 100 жилээ бага ч болов тэмдэглэх нь зөв байх шүү.Ерөнхийлөгч өа наадмаа 100 жилээ даруухан тэмдэглье
Ingej bhaar uheech · 2021/07/05
Ymrch buduuleg haranhui humuusvdee. Yadaj bhad ymrch emzeghen darhlaavde. Burhan orshoog oor heleh ug alga
Бат · 2021/07/05
Монгол улс Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний ,төсвийн эзний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжгүй албан тушаалыг зах зээлд мөнгө олох арга гэж ойлгосон төрийн түшээд олширлоо
fdgdsfg · 2021/07/05
1 жил наадам хийхгүй бол уначихдаг үндэсний дархлаа гэж юу байсан юм бэ? Оркууд
Зочин · 2021/07/05
Юун наадах манатай . Өвчингүй болоод л дараа нь наадчихад болохгүй нь юу байхав. 600 гаруй иргэдийн эрдэнэт амь эрсдэчхээд байхад наадам ч яамай шүү