ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Маргаашаас 160 хоригдол шууд суллагдана
2021/07/05
Өршөөлийн тухай хуулийг зургаадугаар сарын 29-ний өдөр засгийн газраас УИХ-д өргөн барьж, өнгөрсөн долоо хоногийн баасан УИХ хаалттай хэлэлцэж баталсан. Хууль долоодугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар - Тулгар төр байгуулагдсаны 830, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан цар тахлын үеийн нийгэм эдийн засагтай холбоотой Өршөөлийн хуулийг УИХ баталлаа. Энэ хууль долдугаар сарын 6-наас хэрэгжиж эхэлнэ.
Хэрэг үйлдсэн болон шүүхээр хянан шийдвэрлэх шатан байгаа хэрэг хамаарна. Нөхөн төлбөрөө төлсөн болон төлөхөө амласан байх хэрэгтэй. Мөрийтэй тоглоом, цахим гэмт хэрэг, мөнгө угаах, хүн алах, галт зэвсэг зэрэг гэмт хэрэг энэ хуульд хамаараагүй. Өмнө нь Өршөөл үзүүлэх хуульд хамрагдаад дахин гэмт хэрэг үйлдсэн бол өршөөлд хамааруулаагүй. Шүүхээс таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хамаарна. Зорчих эрх нь хязгаарлагдсан бол байнга оршин суух хаягтай байхыг шаардаж байна. Зорчих эрхийг нь хязгаарласан тохиолдолд цахим бугуйвч зүүлгэнэ. Маргаашаас 160 хоригдол шууд суллагдана. Нийт 4000 гаруй этгээд өршөөлд хамрагдаж байгаа гэв.
Бат · 2021/07/06
Монгол улс Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний , төсвийн эзний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүй албан тушаалыг зах зээлд мөнгө олох арга гэж ойлгосон төрийн түшээд олширлоо
Зочин · 2021/07/05
sejgiin tsarait. uzliin novsh. huuhed huchindegch
dfsdf · 2021/07/05
тэнэг пацан
Зочин · 2021/07/05
iiiii.aij bn.