Эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардан хэвлэлд хандлаа
2021/07/06
Эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардан Сүхбаатарын талбайд олон хоног жагсаж байгаа билээ. Өнөөдөр тэд хэвлэлд хандлаа.
Энэ үеэр эмч нар “Монголын эрүүл мэндийн салбар туйлдаад удаж байна. Бид ард түмэндээ хайртай, мэргэжилдээ дуртай, үнэнч. Бидний үндсэн цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна. Одоо 3100 эмч, сувилагч халдвар аваад байгаа. Бид зургаадугаар сарын 29-нөөс хойш жагсаж байгаа ч төр, засгаас ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй.
Ийм байвал эмч, сувилагч болох хүн олдохгүй. 400.000 төгрөгийн цалин аваад ийм ачаалалтай ажиллахыг хэн хүсэх вэ. Эмч, сувилагчдыг амь насны эрсдэлийн даатгалд хамруулахыг жагсаж байна. Бид зургаадугаар сарын 29-нөөс хойш энд жагсаж байгаа.Эмч, сувилагч нар ээлжийн амралтаараа БНСУ-д ажиллаж, өр, зээлээ төлдөг. Бид ажлын ачаалал өмнөхөөсөө 3-5 дахин нэмэгдсэн. Гэртээ харих ч завгүй, ар гэр, амьдралаа умартаад олон сар ажиллаа.
Өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг харгалзана. Наашаа шийдвэр гаргахгүй бол улс даяар ажил хаялт зарлана.
Бат · 2021/07/06
Залуу насаа бүтээн байгуулалтанд зориулсан ахмад үеийхэн тэтгэвэр бага хэцүүхэн байна аа төр боломжоороо нэмэхсэн
zochin · 2021/07/06
ta nar ehleed aldaaga zasaad thalingaa nemuulei geech chadvargui bga biz de hun yalgana harthaanii soelgui baij yagaad ajiliin aldaa gargaj bgaa ulsiin thaling nemne gej hargiin tom asuudal yum bich u emch naraa covid uvchun zuvhun thag zuurii asuudal shu de uurd iim baihgui baimaar yum hamgiin zurh setgelgui bga uls ta nar yum bich u
zochin · 2021/07/06
chadahgui bol ajil aa uguuch gertee hevtehgui yu sar bolohgui ajil maar bna geh bailgui davarthan te hun uhuulch ta nar bitgii davar zaa