Шар хадны эцсийн автобусны буудлаас 300 орчим метр зайд орших Шар хад уулан дээр 20-25 насны  хоёр эмэгтэйг  хэрцгийгээр хөнөөж, цогцосыг нь овооны чулуугаар булсан аймшигт өнгөрсөн пүрэв гарагаас баасанд шилжих шөнө гарсан байна.   

 Тодруулбал  БЗД-ийн есдүгээр хороо, Давсны булаг гэх газрын ойролцоо орших уулын орой дээрээс толгойгүй нэг, хэн болох нь танигдахгүй болсон  нэг цогцос, нийт хоёр эмэгтэйн цогцос олдсон гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага ажилласан байна.  Улмаар  хэн болох нь танигдахааргүй байсан цогцосны гар, хөлийг  ойр орчмоос олжээ.  

Цагдаагийн байгууллага  шуурхай ажиллаж  талийгаачийн толгойг айлын хашаанаас олсон бөгөөд  сэжигтэн этгээдүүдийг ч мөн баривчилжээ.  Сэжигтнүүд  талийгаач бүсгүйчүүдтэй  цэнгээний газар танилцсан  гэх мэдээлэл байна.  

А.Баярмаа