Мөнгө угаах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад долоон хувиар өссөн талаар УЕПГ-аас мэдээллээ. 

Тодруулбал, тус байгууллага Эрүүгийн хуульд заасанчлан мөнгө угаах 245 гэмт хэргийг хянасан байна. Үүнээс 82 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох этгээдийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулснаас 42.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн байцаалт явуулсан мөнгө угаах нийт хэргийн

  • 39 хувь нь дангаар зүйлчлэгдсэн
  • 69.5 хувь нь “Залилах”,
  • 28 хувь нь “Авлига”,
  • 86.5  хувь нь “Татвар төлөхөөс зайлсхийх”,
  • 7.3 хувь нь “Хүрээлэн буй орчны эсрэг”,
  • 21.9 хувь нь “Хулгайлах”,
  • 15.8 хувь нь “Мал хулгайлах” гэмт хэргүүдтэй давхар үйлдэгдсэн байна.