Сүүлийн 24 цагт 2308 халдвар илэрч, 5 хүн нас баржээ
2021/07/09
Сүүлийн 24 цагт 125369 хүнд шинжилгээ хийхэд 2308 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 1367, орон нутагт 940 бүртгэгджээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 134270 боллоо. 30-34 насныхан хамгийн их халдварт өртөж байна гэв.
Мөн сүүлийн 24 цагт 5 хүн нас баржээ. Харин 2308 эдгэрч эмнэлгээс болон гэрийн хяналтаас гарчээ. Ингэснээр нийт 96513 хүн эдгэрлээ.