Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг өдөр бүр 11:00 цагийн хэвлэлийн хурлаар танилцуулдаг. Тэгвэл долдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хэвлэлийн хурлыг түр завсарлуулж байгаа талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдэгдэв.

Тэрбээр “Бид мэдээллээ инфографик ашиглан хүргэх зохион байгуулалтад орж байгаа.

Гэхдээ цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг тодорхой цагуудад хэвлэлийн бага хурал зарлан зохион байгуулах болно.

Өөрөөр хэлбэл, долоо хоногт нэг удаа хэвлэлийн хурал зарлаж нэгдсэн шугамаар мэдээлэл хүргэх зохион байгуулалтад орж байна” гэсэн юм.

Мөн өдрөөс эхлэн халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх статистик мэдээллийг Эрүүл мэндийн яамны албан ёсны фэйсбүүк хуудаст байршуулах аж.