Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээллээ. 

Сүүлийн 24 цагт 1,735 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал,

  • Зөөвөрлөгдсөн 1
  • Улаанбаатар хотод 873
  • Орон нутагт 861 тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 3,796 хүн эдгэрч, нийт 103,666 хүн эдгэрчээ.

Халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг тодруулбал,

  • Хөнгөн - 8,037
  • Хүндэвтэр - 3,412
  • Хүнд - 1,051
  • Маш хүнд – 227 хүн байна.

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 11 хүн нас барсөн бөгөөд  нийт нас баралт 684 болов.

Иргэд зөвхөн гэр бүлээрээ амрах сонголт хийхийг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа.