Цагийг эзэлсэн их аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Ер нь таньгүй наадам гэж байдаггүй байлааТа монгол төрийн наадамд 12 удаа түрүүлж байсанбүр “Монголд улсын наадам гэж болдог юм байнаТүрүүлсэн бөхдөө Бат-Эрдэнэ гэж нэр өгдөг юм байна” гэдэг хошигнол хүртэл гарсан байдагТа цагийг эзэлсэн их хүчтэнЭнэ жил наадам хийхгүй байгаа нь сонин байнаТүүхт их ойгоороо өнжиж болдог юм уу?

-Дайн дажинтай энх тайван бус цагт ч бид наадмаа цуцалж, хойшлуулж байсан удаагүй.Гэхдээ Монгол Улсад цар тахал бүртгэгдсэнээс хойш олон мянган хүн халдвар авч, олон зуун эрдэнэт хүний амь нас эндсэн эмгэнэлтэй үйл явдал тохиож байна. Энэ бүхэнтэй холбоотойгоор баяр наадмыг хойшлуулах шийд гарсан. Уг нь эхлээд цахимаар баяр наадмыг тэмдэглэх шийдвэр гарсан байсан. Бид дорно дахины ард түмний хувьд Япончуудаас жишээ татах нь элбэг. Япон улс цар тахал гарсантай холбоотойгоор дэлхийн улс түмнүүдийн эв нэгдлийн их баяр наадам олимпын тоглолтыг нэг жилээр хойшлууллаа. Тэгсэн хэрнээ өөрийнхөө уламжлалт мэргэжлийн сумо бөхийн тэмцээнүүдээ тасралтгүй цахимаар зохион байгуулж байгаа юм. Энэ бол үндэсний уламжлалт өв соёл гэдэг тухайн улсдаа ямар үнэ цэнэтэй зүйл болохыг илтгэн харуулж байгаа зүйл л дээ. Монгол бөх, сур, морь монгол наадам бол ард түмний бүтээсэн өв соёл. Энэ соёл нь үнэ цэнэтэй өв уламжлалыг, сайхан зан суртахууныг хадгалсан байдгаараа их онцлог.

Дорно дахины ард түмэн тэр дундаа монголчуудын бүтээсэн ахуй, соёл гэдэг бол хүний дотоод сэтгэл оюунтай гүнзгий барилдуулсан байдаг. Би энэ талаар твиттер, фэйсбүүкээр бичдэг. Гэвч харамсалтай нь энэ чиглэлийн ойлголттой залуу үе их ховор болсон юм байна лээ. Монголчуудын бүтээсэн өв соёл, ахуй амьдрал, зан заншил гэдэг бол хүний дотоод сэтгэл оюун, хүн байх эрхэм нандин чанар, ёс суртахуунтай холбогдуулж өгсөн байдаг. Өглөө босоод цайгаа чанах, цайныхаа дээжийг өргөх, эрдэнэт мал сүргээ бэлчээх, гэрээ барих, нүүдэл суудал гээд бүгдээрээ хүний дотоод сэтгэл оюунтай нь, ёс билэгдэл, хүн чанар, хүнлэг, энэрэнгүй ёс, энэрэл хайр, бусдыг хүндэлж, туслах зэрэг сайн зан суртахуунтай уялдуулсан байдгаараа их онцлог. Энэ чанар, өндөр ёс суртахуунаараа монголчууд дэлхийн бодлогыг тодорхойлж байсан түүхтэй агуу үндэстэн шүү дээ. Энэ чиглэлийн түүх эх сурвалжийг нь үзвэл зөвхөн монголчууд бид ингэж дүгнээд байгаа төдийгүй олон улсын монгол судлаач эрдэмтэд олон жилийн судалгааны үр дүнд монголчуудын дэлхийд хүчирхэг байсны үндэс нь өндөр ёс суртахуундаа байсан юм байна гэж тогтоосон байдаг. Тэгэхээр монголчууд үнэ цэнэтэй зан суртахуун, хүн чанар, ёс суртахуунаа өөрийн бүтээсэн өв соёл, ахуй бүх зүйлдээ шингээж өгсөн байна гэсэн үг. Түүнийгээ дараа үедээ өвлүүлж ирсэн уламжлалтай улс.

Бид бүтээсэн өв соёлоороо дамжуулан хойч үеээ бэлтгэж ирсэн уламжлалтай. Жишээлбэл, монгол бөхөөр дамжуулж сайн эцэг, айл гэрийн ноён нуруу, төр улсын түшиг тулгуур монгол эр хүнийг бэлтгэж ирсэн. Өвөг дээдэс маань монгол эр хүнийг багаас нь эрүүл чийрэг хатуужил тэвчээртэй болгож, ажилсаг хөдөлмөрч чанарт сургаж энэ явцдаа хүмүүнлэг ёс, сэтгэлийн боловсролыг хамт олгож иржээ. Монголчууд бөх түвшин бол эр түвшин эр хүн түвшин бол гэр түвшин, гэр түвшин бол төр улс түвшин байна гэж үзэж ирсэн. Ямар нэгэн бөх авиргүйтэж, элдвийн зүйлд холбогдсон бол хүмүүс “Бөх хүн байж арай ч дээ” гэдэг. Энэ уламжлал одоо ч хэвээрээ. Байгалиас заяасан бие бялдар, үзүүлсэн амжилт, алдар цол бол бөх хүний бүрэн үнэлгээ биш. Монголчуудын үнэ цэнэтэй зан суртахуун, соёл уламжлал, ёс суртахууныг хадгалж, харуулж чадаж байна уу, бусдад үлгэрлэж чадаж байна уу гэдгээрээ үнэлэгдэж ирсэн. Тэгэхээр Б.Бат-Эрдэнийн улсын наадамд олон удаа түрүүлсэн нь хувь хүний нэг л үзүүлэлт. Хамгийн гол нь соёл, зан суртахуун, бөхийн жудаг ёсыг хадгалж харуулж чадсан уу, тээж дараа үедээ өвлүүлж чадсан уу гэдгээрээ л үнэлэгдэнэ. Түүнээс биш 12 удаа төрийн наадамд түрүүлэхдээ, найман удаа завсаргүй түрүүлсэн, сар шинийн барилдаанд 13 түрүүлсэн, 11 удаа завсаргүй түрүүлсэн нь хоёрдугаар зэргийн асуудал.

-Тийм л дээгэхдээ та их даруу зан гаргаж байнаМонгол төрийн наадамд 12 түрүүлнэ гэдэг бол бөх хүн бүрийн үзүүлж чадах амжилт биш шүү дээДомогт Баянаа аварга 10 түрүүлсэн байдагЭнэ хариулт монгол бөхийн ёс жудагжурмыг хадгалжүлгэрлэж байгаагийн тань илрэл юм болов уу гэж бодож байнаУг нь гаргасан амжилтаараа аархаж болно оо доогэтэл танаас тийм хандлага гарахгүй юм?

-"Даахин дор хүлэг, дахан дор эр" гэж үг бий. Тиймээс монголчууд даруу төлөв байхыг чухалчилдаг үндэстэн. Морь, бөх гэдэг бол их өрсөлдөөн. Энэ их өрсөлдөөн дунд монголчуудын эрхэм дээд зан суртахуун, даруу төлөв байдлыг хадгалж чадаж байна уу гэдгийг их хардаг. Монгол бөх хүнд хаана ч баримталж явах ёстой ёс жаяг гэж бий. Харин түүнийгээ хадгалж явж байна уу гэдэг их чухал. Бид тэр л сургаалаар хүмүүжсэн учраас анх улсын цол авахаас эхлээд төрийн наадамд 12 удаа түрүүлэхдээ төлөв төвшин л байхыг чухалчилж ирсэн. Тиймдээ ч намайг төрийн их наадамд түрүүлчихээд янз бүрээр гар хуруугаа гозолзуулж эргүүлээд, нударга зангидаж харуулах ч юм уу монгол бөхийн ёс уламжлалаас гажууд үг, үйлдэл хийж байхыг үзээгүй байх. Одоо бол дэвжээн дээрээ сөхрөх, тэрийж хэвтэх зэргээр барууны спортын тамирчид шиг үйлдэл гаргах юм. Уг нь ийм үйлдлийг монгол бөхөд зөвшөөрдөггүй юм. Монгол бөхөд, монгол бөхийнхөө, эр хүнийхээ ид хав давсан түрүүлсэн баяр бахдал, хийморь, цог золбоог илэрхийлэх боломж хангалттай бий. Тэр хэмжээнээс хэтрүүлж болохгүй. Ийм л ёс уламжлалтай гэж сургаж байсан учраас тэр уламжлалаа өвлөсөн.

-Энэ ёс уламжлалыг та хаанаас мэдэж авсан юм бэ?

-Аав маань намайг дагуулаад сум, аймгийн наадам үзүүлдэг байлаа. Хуучны сайхан бөхчүүдийн талаар хууч домог ярьдаг байсан нь одоо бодоход монгол бөхийн уламжлалаар хүүгээ эр хүн болгож төлөвшүүлэх үүднээс ярьдаг байжээ. Хүүхэд байхдаа харах юмсан гэж мөрөөдөж явсан сум, аймгийн цолтой тэр олон бөхчүүд монгол бөхийнхөө жудгийг хадгалсан тухайн орон нутагтаа, их нэр хүндтэй, олны тусыг хичээдэг, түмнийхээ хайр хүндэтгэл хүрээллийг олсон сайхан хүмүүс байжээ. Хэрвээ ажилгүй, арчаагүй, агсам согтуу тавьдаг, хүнтэй нөхөрлөж чаддаггүй байсан бол юу гэж сум орон нутгийнхан нь хүндэлж дээдлэх вэ. Яах гэж хүүхдээ дагуулж очиж барилдаануудыг нь харуулах вэ дээ. Аль болох хол байлгахыг л бодно шүү дээ. Тэгэхээр дээр үеийн сайхан бөхчүүд жудаг, зан суртахуунаа хадгалсан хүмүүс байсан учраас бидний үеийнхэн тэр хүмүүсийг дагаж үлгэрлэж өссөн гэж боддог. Хэдэн зуунаараа бөхчүүд жудаг ёсыг үлгэрлэж үүрэг хариуцлага хүлээж соёлынхоо өвийг тээж дараа үедээ өвлүүлж ирсэн уламжлалтай юм байна лээ.

Манай "Хүч" нийгэмлэгийн олон сайхан бөхчүүд байна. Улсын заан Д.Мягмар, Р.Давааням, Д.Сэрээтэр багш, Нацагдорж багш, Б.Гэлэг багш Д.Дашжамц багш миний дээд үеийн, миний үеийн, миний дараагийн үеийн бөхчүүд маань байна. Мөн “Хүч” нийгэмлэгийн бэлтгэл сургуулилтад гарч байсан Сүүж уулын амралтад өөр аймгийн олон бөхчүүд ирдэг байлаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн морьт Пүрэвээ гэж улсын начин хүн манай цагдаагийн байгууллагад ажилладаг байсан. Энэ сайхан бөхчүүд маань зөндөө зөвийн үлгэрлэлтэй. Үг хэлсэн ч тэр, үйл хөдлөл ч тэр бүх зүйл нь залуучууддаа үлгэрлэхүйц сайхан хүмүүс байж дээ гэж боддог.

-Сүүлийн үед бөхийн бай шагнал нэмэгдсэнгэтэл иргэд шүүмжлэх болж...

-Ер нь монгол бөхчүүд үеийн үедээ улс нийгэмдээ тустай ажил хөдөлмөр эрхэлж амьдрал ахуйгаа авч явсан уламжлалтай. Бай шагналын хувьд хүний дотоод сэтгэл оюуныг нь эвдэх, ямар нэгэн унал шуналыг нь хөдөлгөх бэлэг өгч байсангүй. Тийм учраас бөхчүүд эр хүний, монгол бөх хүний ид хав, цог золбоо, жудаг чанарыг үлгэрлэж манлайлж үзүүлэх болохоос бус алдар цол бай шагнал шимтэж яваагүй уламжлалтай юм байна лээ.

-Та 1985 онд улсын начин, 1986 онд улсын заан цол авсан. 1987 онд заан цолоо бататгаж шөвгийн дөрөвт Цэрэнтогтох аваргад өвдөг шороодож байсан. 1988 оноос хойш 2000 он хүртэл улсын наадамд тасралтгүй түрүүлсэнТа хуучны сайхан дурсамжаасаа хуваалцаачЕр нь та улсын наадамд яг хэдэн онд зодоглож байв?

-Намайг хүүхэд байхад аймгийн төв дээр найман жилийн сургуулиудын спортын өдөрлөг зохиодог байсан. Энэ тэмцээнд өсвөрийн бөхийн барилдааны төрөлд оролцож 20 хүүхдээс 15-д нь унаж, тав даваад 15 дугаар байрт орж байлаа. Дараа нь долдугаар ангид байхдаа Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын наадмаар анх зодоглосон. Наадамд зэргэлдээ Баянмөнх сумын бөх сумын начин н.Батмөнх гэдэг хүний аманд гарч ингэж наадамд анх гарч байсан. Тэр наадмынхаа дэвжээг би их хүндэтгэдэг. Манай нутгийнхан ч Б.Бат-Эрдэнэ дархан аваргын маань анх зодоглосон наадмын талбай гээд их билэгшээнэ. Өнөөдөр сумын төв хичнээн өргөжиж байгаа ч наадмын талбайг яг тэр буурин дээр нь байлгадаг. Өмнөдэлгэр сум мөн адил. Ес, аравдугаар ангидаа ээжийнхээ төрж мэндэлсэн Өмнөдэлгэр суманд шилжиж суралцсан. Есдүгээр ангидаа сумын наадамд гарч амжаагүй. Ээж маань наадмын гоёлын даалимбан дээл урлаж байсан. Наадмын өдөр тэр дээлийг маань оёж арай дуусаагүй байсан болохоор сумын наадамд очиж барилдаж чадаагүй юм. Наадмын маргааш өдөр нь шигшээ барилдаан болоод. Уг барилдаанд үзүүрт үлдэж байлаа. Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд би 10 дугаар ангидаа Хэнтий аймгаас ирж оролцож 4 дүгээрт байрт орж байсан. Тэр тэмцээнээс 1964 оны луу жилтэн олон хүчтэнүүд төрөн гарсан.

-Та аравдугаар анги төгсөөд ЗХУ-д Дотоод яамны сургуульд явах хуваарь авсан гэдэг...

-Гадаад дотоодын цэргийн сургуульд явуулахдаа эцэг, эх удам судрыг нь судалж, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийг нэг жил цэргийн алба хаалгаж дахин шалгалт аваад тус тусынх нь сургуульд явуулдаг нарийн журамтай байсан. Би ес, аравдугаар ангидаа судалгаанд хамрагдаж аравдугаар ангиа төгсөөд нэг жил цэргийн алба хаагаад шалгалтдаа орох болсон. Миний багш Бандийн Гэлэг гэж хүн байлаа. ЗХУ-д сургууль төгссөн. ЗХУ-ын спортын мастер, байлдааны самбо бие хамгаалах урлагийн төрлөөр цэргийн сургуулиудад багшилдаг хүн байсан. Манай багш тэр үед намайг явуулаагүй. “Чамд спортын жаахан авьяас байна, энэ авьяасаа хөгжүүлэх хэрэгтэй. Түр хүлээзнэ” гэж зөвлөсөн. Би ч багшийнхаа зөвлөгөөг дагаж сургуульдаа явалгүй, "Хүч" нийгэмлэг дээр хичээллэж, зэргэцүүлээд улсын шигшээ багийн нөөцөнд бэлтгэл хийдэг байсан.

1983 онд Хэнтий аймгийн түүхт 60 жилийн ой болсон. Миний амьдралын багш Монгол Улсын ардын багш, олимпын анхны мөнгөн медальт, Улсын өсөх идэр начин Цэндийн Дамдин багш маань намайг авч явж Хэнтий аймгийнхаа баяр наадамд 1983 онд барилдсан. 1984 онд анх удаа улсын наадамд зодоглож гурав даваад дөрвийн даваанд Д.Цэрэнтогтох аваргад өвдөг шороодож байлаа. 1985 онд гурвын даваанд Цэргийн арслан Д.Бадрахтай таарсан. Самбо, жүдогийн шигшээ багийн тамирчин, сүүлд улсын начин болсон, Бид тухайн үед цэргийн арслан цолтой байсан. Д.Бадрах начингаа давчихаад байж байтал дөрвийн даваанд Ө.Тулгаа заан намайг амлан авч, би өвдөг шороодуулсан. Тавын даваанд О.Балжиннямтай барилдаад улсын начин цол авч байсан. Ер нь тэр жилийн наадамд дээгүүр барилдана гэсэн тааварт байсан хоёр хүчтэнүүдийг давж, тав даваад зургаагийн даваанд мөн тэр жилийнхээ наадамд түрүүлж улсын арслан цол хүртсэн Б.Ганбаатар начинд өвдөг шороодож байлаа. Бид ялгаагүй улсын шигшээ багийн тамирчин байсан.

1986 улсын заан цол авсан. Мөн Ганбаатартайгаа таарч тунаж барилдаад улсын заан цол авсан. 1987 онд дахин Улсын заан цолоо бататгасан. Хоёр удаа улсын заан цолоо баталж тунаж барилдахдаа би тэр үеийн их хүчтэн дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох аваргад хоёр жил дараалан унаж байсан түүхтэй. 1988 онд шөвгийн дөрөвт үлдээд алдарт дархан аварга Хорлоогийн Баянмөнх аваргыг давж, Дархан аварга Цэрэнтогтох аваргатай үзүүр түрүүнд үлдэж давсан. 1989 онд Балжинням аваргатай үзүүр түрүүнд үлдэн түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1990 онд мөн л Дашдоржийн Цэрэнтогтох дархан аваргатайгаа үлдэж даян аварга цол авсан. 1990 оныхоо найман сард монголчууд шинэ нийгмийн харилцаанд шилжиж үндэснийхээ өв уламжлал, соёл ухамсар сэргэсэн жил "Монголын нууц" товчооны 750 жилийн ой Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд болсон даншиг наадамд түрүүлж дархан аварга цол хүртэж байлаа. Нэг жил даян, дархан аварга болж байлаа. 1991 онд дөрөвт үлдэж Сүхбат гарьдад өвдөг шороодож, 1992 оноос хойш тасралтгүй найман жил түрүүлсэн. "Монголын нууц товчоо"-ны түүхэн ойг оролцуулаад 12 удаа Монголын төрийн наамдамд түрүүлжээ.

-Ардын хувьсгалын 70 жилийн ойн их баяр наадмын талаар танаас асуумаар байнаТа их шөвөгт П.Сүхбат гарьдтай барилдаад этүүлж унасанТэр барилдаан өнөөг хүртэл дурсагдсаар байдагЯг энэ мэхийг Эрдэнэбат заанд зориулан бэлтгэж байсан талаараа П.Сүхбат гарьд дурссан байдагТа тэр мэхийг тооцоолоогүй юу?

-Тооцоолоогүй. Есөн даваатай наадмын түрүүг авах бол бөх хүний том зорилго. Гэхдээ тэр зорилгоосоо өмнө нэгийн даваанаас таарах учраа болгоныг тооцож барилдах ёстой байдаг. Сүүлд нь эргээд бодоход түрүүлнэ гэж хэт итгэлтэй байснаас тийм том алдаа гарсан байна гэж боддог. Наймын даваанд барилдахдаа дараагийнхаа давааг бодож байсан байна аа гэж боддог. Эрдэнэбат заан, самбын шигшээ багын тамирчин байсан. Самбо барилдааны үндсэн мэх нь гар таллаж татдаг барилдаан байдаг. Тиймээс П.Сүхбат гарьд Эрдэнэбат заанд гар таллаж татвал ийм мэх хийнэ гэж бэлдэж байсан юм байна лээ. Гар таллаж барилдах нь бас адилхан миний үндсэн барьц барилдаан байсан. Ингээд Эрдэнэбатад бэлдсэн мэхэнд орж унасан түүхтэй.

-Танаар хуучны домог болсон бөхчүүдийн талаар яриулмаар байнаБ.Түвдэндорж аваргаБатсуурь аваргаЧимэд-Очир аварга гээд алдарт аваргуудыг та харж байсан болов ууЭнэ алдарт аваргуудын тухай ярьж өгөхгүй юуТанд юу зөвлөж байв?

-Хэнтий аймагт босоо Г.Самдан аварга гэж домогт их бөх байлаа. 1925 оны Ардын хувьсгалын наадамд түрүүлж улсын аварга болсон. Улсын анхдугаар аварга хүн. Тэр үед улсад Босоо Г.Самдан, Босоо С.Шагдар гэж хоёр хүн байсан юм. Босоо гэдэг нь өвдөг шорооддоггүй, унадаггүйг нь хэлж байгаа юм шүү дээ. Нутгийнхан Босоо Самдан аваргын хүч тэнхээ, жудаг, хүнлэг сэтгэлийн талаарх их сайхан түүх домгууд хуучилцгаадаг. Тухайлбал, аян жин тээж явахад нь оросын цэргийн цуваа хажуугаар нь давхиж өнгөрөхдөө тэмээг нь тасдуулчихаж. Тэгсэн босоо Самдан аварга Оросын цэргийн цувааны даргын машиных нь тэвшний хашлаганаас нь татчихсан чинь нөгөөх нь ханз үсэрчихсэн гэдэг. Ингээд цэргийн дарга бууж ирээд орчуулагч нь хүлцэл өчиж байсан гэх мэтээр их сайхан домог түүхийг хэлдэг. Энэ бүхэн балчир хүүхдүүд бидний сэтгэлд монгол бөх гэдэг ямар сайхан юм бэ, бөх хүн гэдэг ямар гайхалтай байдаг юм бэ гэсэн далд ухамсрыг сэрээгээд байдаг байсан байна гэж би боддог. Хотод ирээд би Цэвээнравдан аварга, Чимэд-Очир аварга, Батсуурь аварга, Түвдэндорж аваргыг цухас зэрвэсхэн харсан. Би барилдаж байхыг нь хараагүй. Сүүлд төв цэнгэлдэх дээр нэгэн тэмдэглэлт баяр болоход Батсуурь аварга, Түвдэндорж аварга хоёрт зодог шуудаг өмсгөх хэрэг гарсан. Тухайн үед нас сүүдэр 70 нэлээд дөхсөн байсан болов уу. Түвдэн аваргад таарах шуудаг олох хэрэг гарсан. Бидний барилдаж байсан тэр үеийн бөхчүүдээс Давааням заан гэж хөл, гуя томтой бөх байсан. Тиймээс Давааням зааныхаа шуудгийг авч ирээд өмсгөх гэсэн багтдаггүй шуудгийг нь тал талаас нь баахан чангааж татлаа. Тэгсэн Түвдэн аварга “Заа яахав хүүхдүүдээ тэгэс гээд болно” гэж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Агуу сайхан аварга байсан даа.Ингэж Б.Түвдэндорж аваргыг харж байлаа.

Тэрнээс хойш Дамдин аварга, Цэрэн аварга, хоёр Мөнх аварга гээд сайхан аваргуудтай уулзаж байсан. Мөнхбат аваргатай би барилдаж үзээгүй. Баянмөнх аваргатай барилдаж байсан. Дамдин аварга, Цэрэн аваргын үг сургаалыг нь сонсож, уулзаж учирч байсан. Үглэж дуулаад байхгүй л дээ. Гэхдээ хэлж байгаа үг, үлгэрлэж байгаа байдал гайхамшигтай. Хад аваргатай олон удаа барилдаж байсан. Цэрэнтогтох аваргатай барилдаж байсан түүхээ дээр ярилаа. Энэ сайхан аваргуудынхаа нөмөр нөөлөг, буян хишгийг нь хүртэж явлаа. Сүүлд Цэрэнтогтох аварга, Мөнхбат аваргынхаа буяных нь ажилд биеэрээ оролцсон. Монгол бөхчүүд бид өөр хоорондоо торгон зодогны ахан дүүс хэмээн бие биенээ хүндэлж ирсэн сайхан уламжлалтай. Энэ ёсоо одоо ч алдаагүй байх гэж бодож байгаа. Миний дараа үед төрсөн хүчит бөхчүүд намайг өөрийн төрсөн ах шигээ бодож байгаа гэдэгт би эргэлздэггүй. Би эдгээр сайхан аваргуудыгаа өөрийн ах мэт хайрлаж, хүндэлж ирсэн.

-Та улсын заан Барамсай гуайн хүргэнБас л сайхан бөх гэж олонд хүндлэгдэжхайрлагдсан бөхТа хадам аавынхаа талаар дурсахгүй юу?

-Хэнтий аймгийнхаа нэрийг гаргаж байсан хүн шүү дээ. Улс хувьсгалын 40 жилийн ойгоор зургаа давж шууд улсын заан болсон хүн. Хүүхэд байхаас л нутгийнхан Барамсай зааныг их ярьдаг. Тиймээс Барамсай зааныг харах юмсан гэж боддог байсан. “Хүч” нийгэмлэгт байхад 1985 оны намар Дамдин багш маань намайг дуудаад “За аймгийн төв явна аа. Аймагт очиж барилдаан зохион байгуулна. Нутгийн Барамсай заан зодгоо тайлж чамд өгнө. Чамайг ирээдүйтэй гэж үзэж өөрийнхөө дараагийн бөх болно гээд зодгоо тайлж өгч байгаа юм. Их хариуцлагатай барилдаан болно шүү” гэсэн. Тэр үед аавын маань бие нь тааруухан байсан. Ааваас асуугаад зөвшөөрөхөөр нь явсан. Ингэж анх удаа Барамсай зааныг харж байлаа. Тэр ёслолын барилдааны гурвын даваанд намайг амлаж аваад зодог шуудгаа тайлж өгсөн. Барамсай зааны охин миний гэргий Болормаа Бандихүү гээд айлд үрчлэгдсэн хүн шүү дээ. Хадам аав маань жолооч хүн байсан. Тээвэрт олон удаа хамт явсан. Манай хадам аав их хөдөлмөрч, шуурхай, цагаан цайлган, шударга зантай, эр хүний сайхан зан суртахууныг хадгалсан сайхан хүн байсан даа. Ноднин Хэнтий аймгийн Батноров сумын ИТХ, Засаг дарга Тайванжаргал иргэдийн хурлаар шийдвэр гаргаж шинэ баригдсан спортынхоо заалыг зааныхаа нэрэмжит болгосон. Тиймээс бид гэр бүлээрээ 2020 онд заалныхан өмнө гэрэлт хөшөө босгосон.

-Ерөнхийлөгч Х.Баттулга буухдаа Н.Адъяабатн.Суманчулуун нарт начин цолыг нь нөхөж өгсөн мөртлөө гол анхаарлын төвд байсан Оюунболдын асуудалд гараа дүрсэнгүйЧихгүй юм шиг хажуугаар нь өнгөрлөөОдоо Оюунболдыг яах вэ гэдэг асуудал олны анхаарлын төвд байна?

-Бидний үеийн бөхчүүдийн урдаа тавьсан хамгийн том зорилт бол олимпын спортын төрлүүдэд амжилт үзүүлэх явдал байлаа. Би тухайлбал самбо, жүдогийн шигшээ багт тасралтгүй бэлтгэл хийнэ. Заалны барилдаан, сар шинийн барилдаанд зодог шуудаг өмсөж бэлтгэл хийх цаг гардаггүй байлаа. Жүдо, самбынхаа бэлтгэлийг хийж байгаад л сар шинийхээ барилдаанд зодоглодог. Наадмын үед бол цөөхөн хоног монгол бөхөөр бэлтгэл хийдэг байлаа. Олимпын спортын төрөлд амжилт гаргах зорилготой байсан болохоор өндөр ачаалалтай, их багтаамжтай бэлтгэл хийдэг байсан. Дэлхийн тамирчидтай тэмцээн уралдаанд өрсөлдөнө, хамтарч бэлтгэл хийнэ. Тухайн үед олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнийг одоо бол дэлхийн цомын тэмцээн гэж нэрлэх болжээ. Тэр тэмцээнд эсвэл тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт байрт шалгарвал допингийн шалгалтад ордог байлаа. Тэгэхээр тэр үеийн улсын шигшээ багийн тамирчид багаар бодоход жилдээ гурав, дөрвөн удаа допингийн шинжилгээнд хамрагддаг байсан. Хэрвээ шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоовол хатуу арга хэмжээ авдаг байв. Олон улсын спортын холбооны дүрмээр хатуу арга хэмжээ авч, хэдэн жилээр тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасдаг байлаа. Тамирчин хүн хэдэн жилээр эрхээ хасуулбал их спортдоо амжилт гаргах тухай бодоод ч хэрэггүй. Ийм л хатуу нөхцөлтэй байсан учраас бид допинг гэдэг зүйлээс их хол байдаг байсан. Сүүлийн үед монгол бөхөөр сонирхож хичээллэдэг залуучуудын тоо нэгдүгээрт нэмэгдсэн, хоёрдугаарт, олимпын спортын төрлөөр төдийлөн дагнаж хичээллэж оролцохгүй байна. Тиймээс олон улсын тэмцээн уралдаанд оролцож жилийн дөрвөн улиралд допингийн шалгалтад ордоггүй. Жилдээ ганц удаа улсын баяр наадмаар таваас дээш давбал допингийн шинжилгээ авдаг болчихсон. Ингээд допингийн хор хохирлыг төдийлөн ойлгохгүй байгаатай холбоотойгоор допингийн шалгалтад бүдэрч байна. Нөгөө талаас бай мөрий шагналаас авахуулаад алдар цолонд хүрвэл асар их хангамж авахтай холбоотойгоор ямар нэгэн аргаар даваа авах, эсвэл давааг наймаалцдаг юм уу эсвэл хүч оруулах эм бэлдмэл хэрэглэдэг ч юм уу ямар нэгэн аргаар цол авах гэсэн уралдаанд туйлширч байгаатай холбоотой. Уг нь энэ асуудал Баяр наадмын тухай хуулиар зохицуулагдсан байдаг. Баяр наадмын комисс, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд шийдэгддэг зүйл.

-Та УИХ-д тав дахь удаа сонгогдоод ажиллаж байнаТаныг монгол төрд ч үлгэрлэл болж байна гэж хардаг?

-Бат-Эрдэнэ аварга бидний итгэлийг дааж төрд төлөөлж чадна гэж нутгийн ард түмэн минь таван удаа сонгож өндөр итгэл хүлээлгэлээ. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж нийт Монголын ард түмнийхээ өргөн дэмжлэгийг хүлээсэн. Монгол сайхан эх орны минь тусгаар тогтнол бат байж хөгжин цэцэглээсэй. Монголын улс төр цэвэр тунгалаг байгаасай. Улс төрчдийг дэвшүүлдэг, засгийн эрхийг барихад онцгой эрхтэй оролцдог намууд төлөвшөөсэй, Улс төрийн намаас дэвшүүлж сонгогдсон улстөрчид “үг үйлдэл зөрдөггүй “өргөсөн тангарагтай үнэнч чин шударгаар” ажлаасаа гэж боддог. Агуу зүйл энгийнээс эхэлдэг мянган бээрийн аялал нэг алхамаас эхэлдэг. Тийм учраас УИХ-д сонгогдож ажилласан жилүүддээ УИХ-ын ирц, хүний картанд хүрэхгүй, хүний кноп дарахгүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх шаардлагыг нөхдөдөө тавьж ирсэн. Энэ 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын нэгдсэн чуулган байнгын хорооны хуралдаан цагтаа эхэлдэг болсон. Өмнөх үе үеийн парламентын хуралдаан дунджаар нэг цагийн хоцролттой эхэлж байсан юм билээ. Энэ нь Монголын төр цэвэр тунгалаг хариуцлагатай шударга ажиллах том эхлэл боллоо.

-Аливаа хүнд амьдралдаа болоод ажил албандаа баримтлах зарчим гэж байдагТа Сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ч ажилладагТаны ажиламьдралдаа баримталдаг зарим сонирхолтой санагдаж байнаЯмар зарчим баримталдаг вэ?

-Миний хувьд “Амьтны амь хороохгүй, алт ухахгүй, архи үйлдвэрлэхгүй” гэсэн амьдралын зарчимтайүүнийгээ чандлан сахиж ирсэн. Харин улс төрд хөл тавьсан цагаасаа хойш баримтлан, хэлбэрэлтгүй мөрдөж явдаг зарчим маань маш тодорхой.НэгдүгээртСонгогчид болон бусад хүмүүсийг ялгаварлан харьцахгүйбайх, тэднийхээ зүгээс тавьсан санал, хүсэлтийг хүлээн авч биелүүлэхийн төлөө өөрөөс хамаарах бүхий л арга, боломжоо дайчлан зүтгэх нь миний баримталдаг нэг зарчим. ХоёрдугаартХуулийг чандлан сахихын хамт хурал чуулгандаа тасралтгүй оролцох, хэлэлцэж буй асуудал бүрд идэвх санаачилгатай хандах нь минийбас нэг зарчим.

ГуравдугаартЯмар нэг бүлэг, фракцад багтаж, хэн нэг даргыг дагахгүйгээр аливаад өөрийн байр суурьтай байх нь минийнэг зарчим.

ДөрөвдүгээртЭрх ашгийн эрэмбийг ягштал баримталж гагцхүү улс, эх орны нийтлэг эрх ашгийн төлөө, байгаль, газар нутгийн бүрэн бүтэн байдал, баялгийн тэгш шударга хуваарилалтын төлөө тууштай тэмцэх нь миний зарчим. Минийбаримталсан байр суурь, чуулган болон байнгын хорооны хурал дээр хэлсэн үг, дэвшүүлсэн санал Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол зэрэг баримт бичигт ч тусгалаа олсон, минийхэвлүүлсэн ном товхимолд ч буй.

ТавдугаартТөрийн түшээгээр ажилласан он жилүүдэд хувийн бизнесээсээ бүрэн татгалзаж, төр, ард түмний нэр барьж авсан бонд, Боловсролын сан, ЖДҮХС зэрэг сангуудаас хувьдаа зээл авсангүй, хамаарал бүхий этгээддээ ч зээл авч өгсөнгүй, аливаа төсөл, тендер, концесст оролцсонгүй, төрийн албыг төрлийн алба болгосон томилгоонд хутгалдсангүй, улсын хөрөнгө мөнгийг хэмнэх үүднээс гадаад томилолт авсангүй, тэр ч байтугай албан өрөөндөө шаардлагагүйзасвар хийлгэсэнгүй, амин хувьдаа албаны унаа ч хэрэглэсэнгүй. Энэ бол миний баримталсан чухал зарчим юм.

ЗургадугаартТөрийн түшээ , олонд түлхүү танигдсан хүний хувьд нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлж амьдралын зүй зохистой хэрэглээтэй байж, өнөөдөр дэлхий нийтээр ярьж байгаа “Минималист” үзлийг олон жилийн өмнөөс ажил амьдралынхаа зарчим болгон хөдөлмөрлөж явна.

Р.ХИШИГЖАРГАЛ