Үндэсний их баяр наадмыг Засгийн газрын шийдвэрээр хойшлуулсан ч бүх нийтийн амралтын ес хоногийг хэвээр үлдээсэн. Ес хоногийг энэ долоо хоногийн баасан гарагийн ажлын өдрийг долдугаар сарын 24-ний бямба гарагт шилжүүлж, зохион байгуулсан.

Тодруулбал, баяр наадмыг тохиолдуулж тав хоног амардаг. Энэ нь 11-нээс буюу өчигдрөөс тоологдохоор пүрэв гарагт дуусна. Иймд баасан гарагийг мөн амралтын өдөр болгосноор үргэлжлэх бямба, ням гарагтайгаа нийлээд нийт ес хоногийн амралт болж буй.

Тэгэхээр энэ сарын 24 буюу ирэх долоо хоногийн бямба гараг ажлын өдөр байх юм.