Улаанбаатарт 602, орон нутагт 556 тохиолдол шинээр батлагдаж, дөрвөн хүн нас баржээ
2021/07/14
Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,159 тохиолдол шинээр батлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Батлагдсан тохиолдлын
- 602 нь нийслэл хотод,
- 556 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Түүнчлэн мөн хугацаанд 3,808 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,215 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь үнэлбэл
- хөнгөн 6,652,
- хүндэвтэр 3,304
- хүндэвтэр 1,039
- маш хүнд 221 хүн байна.
Харамсалтай нь өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн нас баржээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
зочин · 2021/07/14
хөдөө соёлын үр тарина гэдэг шиг өвчний үр тарааж л байгаа даа одоо яахав дээ уудам нутагтайн хэрэгийг гаргаж хөдөө явж л байхаас даа