"Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог орчмын авто замын ус зайлуулах шугамын ажлыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 18-ныг хүртэл хийхээр болжээ.

Үүнтэй холбогдуулан Баянбүрдийн тойрог орчмын авто замыг тав хоногийн хугацаанд хааж буй юм. Иймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолоочид Баянбүрдийн тойргоос бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.