Ирэх бямба гаригт бүх нийтээрээ ажиллана
2021/07/18
Баяр наадмын өдрүүдээр бүх нийтээр ес хоног амрах Засгийн газрын шийдвэр гарсан. Улмаар өнгөрөгч долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 18-ныг хүртэл амарсан билээ. Тэгвэл ирэх бямба гараг буюу долдугаар сарын 24-ныг ажлын өдөр болгохоор болжээ.
Маргаашаас бүх нийтийн амралт дуусч, ажил эхлэх юм.