УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад оноосон 2.5 жилийн хорих ялыг Дээд шүүх хэвээр үлдээв
2021/07/19
Улсын Дээд шүүх өнөөдөр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг Анхан шатны шүүх хоёр жил зургаан сар хорих ялаар шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилийн хугацаанд хассан. Харин Давж заалдах шатны шүүхээс түүнийг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албан томилогдох эрхийг зургаан жилээр хасах шийдвэрийг гаргаад байсан юм.
Өнөөдөр Улсын Дээд шүүх энэ хэргийг хэлэлцсэнээр Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болголоо.
Ингэснээр гишүүн асан Б.Ундармаа хоёр жил зургаан сар буюу 2.5 жилийн хорих ялаар шийтгүүлж, нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жилээр хязгаарлуулж байгаа юм.
Зочин · 2021/07/22
buh ed huryngiig n huraaj avah heregtei. avsan buh mungiig n ergen tuluul
Зочин · 2021/07/20
Мань мэт нь ийм их мөнгө идчихсэн шамшигдуулчихсан бол юун 2.5 жил бараг 10-20 жил өгнө биз
Зочин · 2021/07/20
bataa · 2021/07/20
Нэг төлөг хулгай хийсэн хүнээс бага ял авчээ.
Зочин · 2021/07/19
Үнэн худлын дэнс гэж байдаг шиг ядуу хоосоны ялгаа гаргаж арчаагүй байдалаа харуулж байна даа энэ төр Нүгэл чинь нүдээрээ гарч хэдэн үеэрээ дорд орж явах замаа өөрөө хийсэн эмэгтэй хогчин
Зочин · 2021/07/19
Heden terbumaar idcheed 2.5 jil bol hogiin bnaa 10 jil uguh heregtei
Зочин · 2021/07/19
Мөнгөө салгаж авч чадах юмуу
Зочин · 2021/07/19
Үхсэн элэнцгэнэ нь таалагдах вэ шударга н йгэм хаана бна