Сүүлийн 24 цагт 1309 хүнээс коронавирус илэрч, таван хүн нас баржээ. Шинээр илэрсэн халдвар нь Улаанбаатарт 523, хөдөө орон нутагт 786 бүртгэгджээ.

Нас барсан хүмүүсийн гурав нь эмэгтэй, хоёр эрэгтэй бол 21-40 насны нэг хүн, 61-80 насны дөрвөн хүн байна. Манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 149733, нийт нас баралт 745, нийт эдгэрсэн нь 137602 болжээ.