Бямба гарагт бүх нийтээрээ ажиллана
2021/07/23
Засгийн газрын шийдвэрээр Үндэсний Их баяр наадмыг энэ жил тэмдэглэхгүй өнжиж байгаа ч тухайн өдрүүдэд бүх нийтээрээ ес хоног амрахаар болсон юм.
Ингэхдээ өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн ажлын өдрийг долдугаар сарын 24-ний Бямба гаригт шилжүүлэхээр зохион байгуулсан.Улмаар маргааш буюу Бямба гарагт бүх нийтээрээ ажиллана.
Долдугаар сарын 24-ний Бямба гарагт бүх нийтийн ажлын өдөр. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр маргааш тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын тухайд Бямба гараг ажлын өдөр ч хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийжээ.
Дугаарын хязгаарлалтын үйлчлэл:
- Даваа гарагт 1, 6-гаар
- Мягмар гарагт 2, 7-гоор
- Лхагва гарагт 3, 8-аар
- Пүрэв гарагт 4, 9-өөр
- Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдоггүй.
Бат · 2021/07/23
Энэ олон хоногийн амралт болгосон нь том алдаа буюу өвчин тараах том нөлөө боллоо