БЯМБА ГАРАГААС хүүхдийн парк ХЭВИЙН АЖИЛЛАНА
2021/07/23
Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк маргаашаас /2021.07.24/ эхлэн өдөр бүр 10:00-22:00 цаг хүртэл ажиллахаар болжээ. Нийслэлийн Онцгой Комисстой хийсэн хариулцлагын гэрээний дүнд удаан хаалттай байсан ААН-үүд үүд хаалгаа нээж буйн нэг нь парк юм. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлэхдээ:
- Вакцины 2 тунд хамрагдаад 14 хоносон байх;
- Зөвхөн 6 наснаас дээш насны хүмүүст үйлчилнэ
- Халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлаж, маск зүүж, хүн хоорондын зайг баримтлан үйчлүүлэх зэрэг журмыг мөрдөх юм байна.