УОК: 128 БӨХ ЗАДГАЙ ТАЛБАЙД БАРИЛДУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
2021/07/24
Засгийн газрын долдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг Улсын онцгой комисст өгсөн.
Үүний дагуу Монголын үндэсний бөхийн холбоо баяр наадмын бөхийн барилдаанаа, Морин спорт уяачдын холбоод хурдан морины уралдаанаа, Монголын хөлбөмбөгийн холбоо лигийн тэмцээнээ зохион байгуулах саналаа дурдсан хугацаанд нь тус тус хүргүүлсэн.
УОК-ын өчигдрийн /2021.07.24/ хуралдаанаар “Цар тахлын үе учир Бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар зөвхөн задгай талбайд, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулуулах” шийдвэрийг гаргажээ.
Засгийн газар долдугаар сарын эхээр шийдвэр гаргаж, энэ жил үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан билээ. Харин хөлбөмбөг, сагсан бөмбөгийн лигүүд өнгөрсөн оноос хойш зохион байгуулагдаагүй.
Ooroo l uzehee bolichih · 2021/07/26
Ooroo l uzehee bolichih
Зочин · 2021/07/26
нэгэнт л задгай талбайд барилдуулах юм бол 128 гэх шиг өвчин тарахаа хүрвэл 512, 1028 д ч халдрварлана шүү дээ. Тоотой зууралдаж яадаг байнаа
Зочин · 2021/07/25
Дорж · 2021/07/24
Odoo ta nar bolio
Бат · 2021/07/24
Зуны халуунд хөлсөө арчих алчуургүй үзэхээс ичмээр монгол бөх