-ТӨРИЙН БАНК ТҮМНИЙХ БОЛНО-

 

Цар тахал хүн төрөлхтөнд өнгөрснөө цэгнэх, ирээдүйгээ шинээр зурах боломжөгсөн. Сүүлд эргээд харахад “Цар тахлын өмнө”, “Цар тахлын дараа” гэж ялгарахуйц түүхэн өөрчлөлтийг хүн төрөлхтөнд тулгалаа. Энэ шинэ нөхцөлбайдал, улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт гарч буй хандлагынөөрчлөлт бүх улс орныг хамарч байна. Манай улс ч ойлголт, хандлагын энэхүүөөрчлөлтийн дагуу ирээдүйгээ зураглаж, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлжэхэлсэн. Засгийн газраас ирэх жилүүдэд явуулах бодлого иргэдэдээ бэлэн мөнгө,тусламж өгөх бус боломж, дэмжлэг санал болгох чиглэлтэй байна гэдгийг Ерөнхийсайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэндээ хандаж үг хэлэхдээ онцолсон.

Гэхдээ тэрээрбас “Бид цаг алдаж болохгүй. Давс мэт шорвог шийдвэрүүд эдийн засагтхийгдэхээс өөр гарцгүй. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцийгуул уурхайн салбар хүчтэй байх үед нь амжиж шийдэл гаргах учиртай” гэжтодотгосныг мартах учиргүй. Харин бэлэн мөнгө тараах биш, Ерөнхий сайдын“Давс шиг шорвог” гэж тодорхойлсон ч хүмүүст “Чихэр шиг” сонсогдсон нэг мэдээнь дундаж давхаргад бага хүүтэй зээл олгох банк санхүүгийн тогтолцоог бийболгох тухай байв. Энэ оны хоёрдугаар сарын 23-нд баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаасэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу ажлын байраа хадгалж үлдсэнаж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр манайулс энэ тогтолцоо руу орсон гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Хавтгайрсан халамж бус ажлын байрыг нэмэгдүүлэх, ажлын байраа хадгалж буйаж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, стратегийн ач холбогдол бүхийтөслүүдийг хөдөлгөх, хөдөө аж ахуйг дэмжих, иргэдийг бага хүүтэй зээлээр оронсууцжуулахад гол анхаарлаа төвлөрүүлж нэгэнт эхэллээ. Засгийн газар иргэдийнэрүүл мэнд болон улсын эдийн засгийг ижил тэгш харгалзан үзсэн цогц төлөвлөгөөхэрэгжиж дууссанаар Монгол Улс цар тахлын хүнд сорилтыг хохирол багатайдаван гарахаас гадна, эдийн засгийн үндсэн бүтцээ эрүүлжүүлж чадах юм.Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэг шиг нэг сорилтыг давахад нэгтуршлага нэмэгдэж, бас нэг бус давуу тал үүссэн байдаг нь бичигдээгүй хуульбололтой. Короновирусийн халдвар хүн төрөлхтөнд амьдралын шинэ хэв маягийгхүчээр тулгасан ч эргээд эдийн засаг, нийгмийн хувьд бие даах чадвараабэхжүүлэх ёстойг ч ойлгуулж чадлаа. Улс орон болгон дор бүрнээ энэ чиглэлдтүлхүү анхаарч байна. Далд гараар зохицуулагддаг гэгддэг эдийн засагт ил тодоор дэмжлэг болдог ньүнэндээ банкууд л байдаг.

Тиймээс ч эдийн засгийг сэргээх, мөнгөний урсгалыгнэмэгдүүлэхэд гол оролцогч нь арилжааны банкууд бөгөөд энэ удаагийн хямралыгдавахад ч гол үүрэг гүйцэтгэсээр байна. Мөн цаашдын “Алсын хараа”-ны нэг чухалхэсэг нь арилжааны банкууд болоод байгаа юм. Юун түрүүнд “10 их наядын төлөвлөгөө”-ний амин сүнс ч гэж хэлж болохуйц“Ажлын байрыг дэмжих зээл” бол цагаа, бас цэгээ олсон арга хэмжээ болсныгтодотгоё. Дараалсан олон хөл хорио аж ахуйн нэгжүүдийг бүсээ чангалахыг хүчээр“шаардсан” ч 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд олгогдсон зээл эргээдбизнесүүдийг тэтгэж, тэлж эхэлснийг батлах үзүүлэлт байна. Сангийн сайдБ.Жавхлангийн хэлснээр Монгол Улсын эдийн засаг 2021 оны эхний улиралд 15хувиар өсчээ.Нэггүй мянга, нимгэнгүй зузаан гэж байдаггүй. Нэг бизнес хөгжихөд цаана ньнэлээд олон хүний ажлын байр хадгалагдаж, амьдралын баталгаа нь ч нэмэгдэжбайдаг. Саяхныг хүртэл нэг сая төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт нэг ажлынбайр бий болгодог гэсэн судалгаа явсаар ирсэн. Энэ тоо мэдээж өөрчлөгдсөн чажлын байрыг нэмэгдүүлэхэд олгож буй хөнгөлөлттэй зээлүүд үр дүнгээ өгсөөрбайгаа юм. Зөвхөн Төрийн банкны жишээг татахад, тус банк 351.5 тэрбумтөгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгоод байгаа аж. Тус банкныГүйцэтгэх захирал Ө.Гантөр энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ажлынбайрыг дэмжих зээл” -ийн хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөсэхлэн онлайнаар болон нэгжүүдээр хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 2021оны гуравдугаар сарын 10-наас долоодугаар сарын 8-ныг дуустал хугацаанд 7,655зээлдэгчид 351.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Мөн Орон сууцныипотекийн зээлийг 688 зээлдэгчид 53.9 тэрбум төгрөгийн зээл, “Хөдөө аж ахуйгдэмжих зээл” буюу Ноолуур бэлтгэлийн 3.2 тэрбум төгрөгийн зээл, Хаврынтариалалтын 1.7 тэрбум төгрөгийн зээл, Малчдыг дэмжих зээлийг 8,109 малчинд83.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгоод байна” гэж мэдэгдсэн.

Ер нь бол энэхүү “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг арилжааны банкуудыннийгмийн хариуцлагын хөтөлбөр ч гээд дүгнэчихэж болох юм билээ. Учир нь,арилжааны банкуудын чөлөөт үлдэгдлийг л энэ удаад зах зээлд хямд эх үүсвэрээрсанал болгох механизмыг Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтранболовсруулж хэрэгжүүлж байгааг тодотгоё. Ямар боловч энэ мэтээр шийдэл хайвал гарц олддог гэдгийг цар тахал бидэндойлгуулж өглөө. Тахлын үеийн хүнд нөхцөлд баталсан хууль тогтоомжууд магадгүйцаг сайхан болох үед улам л үр өгөөжөө өгөх биз ээ. Ийм нэгэн хууль нь УИХ-аасөнгөрсөн нэгдүгээр сард баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт юм. Хуулийн өөрчлөлтөөр арилжааны банкууд 2022 оны эхний хагаст багтажхөрөнгийн биржээр дамжуулж хувьцаагаа арилжах ёстой. Ингэж байж зөвхөн банкдавамгайлсан зах зээл агшиж, хөрөнгийн зах зээл хөгжлийн шинэ шатандаа гарахболомж бүрдэх юм. Нөгөөтэйгүүр, цөөн эзэдтэй арилжааны банкууд олон нийтийнхболсноор хяналт сайжирч, үр дүн ч өөрчлөгдөх давуу талтай. Одоо арилжааныбүхий л банкууд энэ чиглэлд ажиллаж байгаа бөгөөд системийн топ банкуудынхувьд зайлшгүй хувьцаат болох шаардлагыг хангах ёстой юм. Энэ талаар Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр “Төрийн банкийг нээлттэйхувьцаат компани болгож, олон нийтэд хувьцаа гаргах ажлын хэсэг байгуулагдаж,үнэт цаасаа нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө,хэрэгжүүлэх хугацаа, хувьцааны үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдынсудалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг хуулийн дагуу Монголбанк, Санхүүгийнзохицуулах хороонд хүргүүлээд байгаа” гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, нийт 4 их наяд төгрөгийн актив, 2.2 их наяд төгрөгийн зээл, 377.2тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө бүхий системийн хэмжээний таван банкны нэгболох Төрийн банк олон нийтийн болсноор дээр өгүүлсэн дундаж давхрагыгдэмжсэн банк санхүүгийн тогтолцоо бүрэлдэнэ гэж үзэж болох юм.

Тиймээс ч тусбанк “...Жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгынсалбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыгдээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийндундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх” гэсэн том бөгөөдтодорхой зорилго дэвшүүлсэн байна. Аль ч улс дундаж давхрагаа дэмжиж байж л хөгжилд хүрдэг нь жам.

Чинээлэгдундаж давхрага нийгмээ чирж явахын зэрэгцээ, хөгжлийн дараагийн шат руугарах эргэлтийн цэг нь болж чаддаг. Тийм болоод л Засгийн газар ч тэр,арилжааны банкууд ч ялгаагүй нь “Дундаж давхрага” бий болгохын төлөө зорилго,зорилт тавьж байгаа юм. Төрийн банк Бизнес төлөвлөгөөндөө ч “Зах зээлээ тэлжЖижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийг дэмжих, өрхийг оронсууцжуулахад чиглэсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, нийгмийндундаж давхаргыг бий болгоход чиглэсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх” гэжтусгасан нь “галт тэрэг” нэгэнт хөдөлснийг илтгэж буй биз ээ. Дашрамд дурдахад, Төрийн банк зогсолтгүй хөгжиж буй Топ-100 аж ахуйн нэгжийннэг. Банкны салбартаа ч шинэчлэлийн нэг түүчээ нь болж буй. Цаг бүр шинэлчлэл,өөрчлөлт, дэвшилтэд үйлчилгээг нэвтрүүлсээр байдгийг 2.3 сая харилцагч ньмэдэж буй. Тухайлбал, хамгийн сүүлд л гэхэд зайнаас данс нээх үйлчилгээ,Гялсбанканд онлайнаар бүртгэх үйлчилгээ, Киоск машин, corporate gateway, Z картгэх мэт олон шинэ үйлчилгээг харилцагчдадаа санал болгоод байна. Ийнхүү цахимшилжилттэй хөл нийлүүлэн хөгжихийн зэргэцээ 2021 оны эхний хагас жилийн байдлаар нийт актив нь 4 их наяд төгрөгт хүрч, татварын дараах ашиг нь 30.9тэрбум төгрөг байгаа юм. Банк бол зах зээл дэх мөнгөний урсгалд чухал нөлөөтэй салбар. Монголынарилжааны банкууд ч энэ үүргээ биелүүлж байгаа боловч төрөлжсөн байх нь бий.Томоохон төсөл хөтөлбөр, групп компаниудад санхүүжилт олгохыг илүүд үздэгбанк байхад иргэдэд чиглэсэн үйлчилгээг түлхүү үзүүлдэг нь ч бий. Төрийн банкбол иргэдийн банк гэж хэлж болно.

Нийт 2.3 сая харилцагчийнх нь 99 хувь нь иргэдбайдаг. Тиймдээ ч нийт зээлийн 70 орчим хувийг иргэдийн зээл эзэлж, хүүхдийнмөнгөний 90 хувийг олгож, тэтгэврийн 55, халамжийн 80 хувийг тус банкаардамжуулан олгодог билээ. Цаашид Төрийн банк олон нийтийн банк болоходүйлчлүүлэгч иргэн Та “Банкны хадгаламж эзэмшигч байх уу, хувьцаа эзэмшигчболох уу” гэдэг сонголтоо хийх боломжтой болох юм. Мэдээж арилжааны банкуудолон нийтэд ийнхүү хувьцаа гаргаснаар дундаж давхрагыг дэмжсэн банкнытогтолцоо улам батжих нь ойлгомжтой. Иргэд эзэмшээд эхлэхээр эргээд дундаждавхрагаа л дэмжинэ шүү дээ.

Т.Хэрлэн