Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний зүүн доод хэсэгт өнөөдөр автомашин шатжээ.  Энэ тухай дуудлага Онцгой байдлын албанд 16:03 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу харьяа гал унтраах, аврах ангийнхан очиход иргэд галыг унтраасан байжээ. Галд өртөж, гэмтсэн хүн байхгүйг албаны эх сурвалж мэдээлэв.

Жолооч та бүхэн автомашины бүрэн бүтэн байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцоно уу.