Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээг хүргэж байна. Сүүлийн 24 цагт халдварын 1231 тохиолдол илэрч, зургаан хүн нас барлаа.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд  дотоодын халдвар бөгөөд задалж танилцуулбал,

  • 496 нь нийслэл хотод,
  • 734 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 2,157 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Тэдгээр иргэний тухайд коронавирусийн халдвараас гадна архаг суурь өвчин хавсарсан байсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,379 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 6,556
  • Хүндэвтэр- 2,714
  • Хүнд – 928
  • Маш хүнд - 181 хүн байна.