Өнөөдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 килограмм жингийн барилдаанууд үргэлжилж байгаа. Уг жинд Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль Л.Отгонбаатар оролцож, хоёр дахь барилдаандаа Израилийн жүдоч Палтчик Петртэй таарч, нэмэлт цагт ялагдал хүлээв.

Тэрбээр 32-т Эстони Улсын жүдоч Григори Минакситай таарсан. Барилдаанд нэмэлт цагт үргэлжилж, гавьяат тамирчин Л.Отгонбаатар вазари үнэлгээгээр ялалт байгуулсан билээ.