"Их наяд" плазагийн өргөтгөлийн барилгын гадна фасадын хэсэгт гарсан галыг унтраахаар ажиллаж байна
2021/08/02
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их наяд плазагийн өргөтгөлийн барилгын гадна фасадын хэсэг шатаж байна гэсэн дуудлага 17:00 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 10, 14, 63 дугаар ангийн 20 гаруй алба хаагч гарсан галыг унтраахаар ажиллаж байна гэж НОБГ-аас мэдээллээ.