Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгаж ажиллана
2021/08/03
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газар, Монголбанктай хамтран нефть импортлогч аж ахуйн нэгжүүдтэй Төрийн ордонд яг одоо /2021.08.03/ шатахууны асуудлаар уулзалтыг зохион байгууллаа.
Энэ үеэр АМГТГ-ын дарга Х.Хэрлэн "Монгол Улс газрын тос экспортолж эхлээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд улсын төсөвт 2.3 их наяд орчим төгрөгийг төвлөрүүлсэн байна. Төрийн захиргааны байгууллага болох манай агентлаг жижиглэнгийн үнэд хяналт тавьдаг. Үнэ тогтоодоггүй. Бид аль болох ард иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхгүйгээр хуулийн хүрээнд хяналт тавьж, ажилладаг. Үүсээд байгаа нөхцөл байдлын хүрээнд сүүлийн хоёр хоногт ажиллаад 100 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнийг буулгах чиглэл өгсөн. Зарим аж ахуйн нэгж 50 төгрөгөөр буулгасан байна билээ. Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгаж ажиллана. Шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм" хэмээн ярилаа.
Зочин · 2021/08/03
2 алхам урагш, 1 алхам хойш... Хужаа санаа!!!
ЗОЧИН · 2021/08/03
ҮХЭР МОНГОЛЧУУДЫГ ХУУРЧ ЧАДЛАА ГЭЭД БАЙГАА ЮМ УУ ХАЙШАА ЮМ
Бат · 2021/08/03
Одоо үндэсний хөрөнгөтөн төрсөн Энэ тогтолцоог өөрчилж одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй энэ л үеэс улс хөгжинө өөр гарц байхгүй
Зочин · 2021/08/03
ГХЯ-ны сайд ОХУ-д очиж бүлтэрсэний балгаар хүнд байдалд орлоо . Хүндрэл нь ард түмэнд ирдэг. ЗГ огцор