Б.Хонгорзул дагах барилдаанд Гвинейн бөхийг ялж, хүрэл медалийн төлөө барилдах болзол хангалаа
2021/08/05

"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд барилдаж байгаа Б.Хонгорзул Африкийн наадмын хүрэл медальт тамирчин Гвинейн Фатүмата Яари Камартай барилдаж, 10:0 харьцаагаар яллаа.
Тэрбээр хүрэл медалийн төлөө олимпын аварга, Америкийн тамирчин Х.Мароулистай барилдах нь. Хүрэл медалийн төлөөх барилдаан 19:55 цагт болно.
Б.Хонгорзул өчигдөр Япон улсын тамирчин Рисако Кавайтай барилдаж унасан бол Рисако Кавай финалд шалгарснаар ийнхүү дагаж барилдах боломжтой болсон юм.






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						