Чөлөөт бөхийн -65 кг жинд зодоглосон Т.Тулга эхний шатанд 2018 оны дэлхийн аварга, Азийн хошой аварга Японы Такүто Отогүро 6-2 харьцаагаар ялагдлаа.

Барилдаан эхлээд удалгүй Такүто ард нь гарч 2 оноо авсан бөгөөд хоёрдугаар үеийн эхлэлд мөн ард нь гарч онооны харьцаа 4-0 болсон.

Үеийн төгсгөлд Т.Тулга идэвхтэй барилдан нэмж 2 оноо авсан ч цаг дууслаа.

Хэрэв Такүто Отогүро финалд шалгарвал манай бөх дагаж барилдан хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломжтой болно.

Өдгөө 23 настай Т.Тулга 2019 оны ДАШТ-ээс тавдугаар байр эзэлж энэ жил Ром хотноо болсон чансаа тогтоох тэмцээнд мөнгөн медаль хүртсэн.