Хууль зүй, дотоод хэргийн яаманд Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн хурал өнөөдөр болж байна. Авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий энэ ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байна.

Тэрбээр хурлын үеэр “Цаашид Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт өрхийн хэрэглээний 0.07 га газар олгохгүй гэдгийг хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Эдгээр дүүрэгт шинэ сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллага, эмнэлэг барих шаардлагатай байгаа ба сургууль, цэцэрлэг барих гээд газар чөлөөлөлт хийхээр иргэдэд үнэгүй өгсөн газрыг буцаан авахын тулд 600 сая төгрөг өгч байгаа тохиолдол байна. Зарим иргэд 20 жилийн турш газрын маргаан үүсгэж байна” гэв.