Онцгой байдлын ахлах ахлагч Ч.Алтанбагана мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж, хөрш айлынхаа гурван хүний алтан амийг аварсан баатарлаг үйлс бүтээлээ. Тодруулбал, 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 40 дүгээр гудамжны 12 тоот айлд гал гарсан байна.  Гэрт 54- 59 насны хоёр эмэгтэй, 3 настай хүүхэд байсан бөгөөд тэднийг Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 56 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Ч.Алтанбагана аварсан байна.

Онцгой байдлын албан хаагчдын хувьд өөрийн амийг үл хайхран бусдын төлөө зүтгэдэг бөгөөд олон хүний амийг аварч, аваар ослын үед шуурхай ажилладаг та бүхэнд талархал илэрхийлье. 

А.Баярмаа