0-3 насны хүүхдээ харж байгаа эцэгт тэтгэмж олгох хүсэлтийг авч эхэлсэн талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлжээ.

Дээрх насны хүүхэд асарч буй эцэг халамжийн нэгдсэн систем /ehalamj.mn/-ээр дамжуулан цахимаар болон сум хорооны халамжийн мэргэжилтэнд хандаж, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ гаргах юм байна.

  1. Ажил, хөдөлмөр эрхлэхгүйгээр 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байх.
  2. Хүүхэдтэйгээ оршин суугаа хаягийн нэг бүртгэлтэй байх. 
  3. Хүүхдийн эхтэй гэрлэлтийн баталгаатай байх.
  4. Хүүхдийн эх 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдаагүй байх шаардлагыг хангасан байж тэтгэмжид хамрагдах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ