АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 жилийн ойд зориулсан мөнгөн тэмдэгт олны шүүмжлэлийг хүртэв
2021/08/12
Цахим орчинд АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 жилийн ойд зориулсан мөнгөн тэмдэгтийн зураг тархаж энэ нь олон хүний бухимдлыг хүргээд буй сэдвийн нэг болоод байна.
Энэ шинэ мөнгөн дэвсгэртийн нүүрэн талд “Ардын хувьсгалын 100 жилийн ой” гэсэн лого, баруун доод хэсэгт 3D хэмжээст морьтон баатар байрлуулж. Мөн баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан долоон ширхэг ташуу зураасан товгор таних тэмдэг оруулсан байна. Харин ар талд нь Д.Сүхбаатар жанжины хөрөг болон хэлсэн алдарт үгийг оруулж, “Ардын хувьсгал 100 жил” гэсэн бичвэр байрлуулжээ. Хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах соёмбо, Монгол Улсын газрын зургийг тус тус байрлуулсан байна.
100 жилийн ойгоор халхавчлан мөнгөн тэмдэгтийг элдэвлэж, зарлалын самбар шиг болгосон нь энэ.
Уг нь Төв банкны тухай хуулийн 7.2-т “Монгол Улсын мөнгөн тэмдэгт нь цаасан болон зоосон хэлбэртэй байна. Мөнгөн тэмдэгтийн хэв загварыг УИХ-аас батална” хэмээн заасан байдаг.
DR. PRADHAN · 2021/08/18
рөолрыдлборө · 2021/08/15
Миний бодлоор бол 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг илүүтэй тэмдэглэх ёстой. 1911 онд тусгаар улс болсон. 1921 онд чөлөөлөлт болсон. Коммунист засаглал тогтсон. Коммунистууд 1921 оныг чухалчлаад байгаа нь өөрсдийн гавьяаг дөвийлгэх гэсэн санаа байх л даа. Ардын хувьсгалыг муулахгүй гэхдээ түүхэн гавьяаг шудрагаар үнэлэн хэрэгтэй. Богдын 5 замын байлдаан амжилттай болсон бол бидний хувь заяа нилээд өөр байх байлаа. Хөөрхий
бөыбөый · 2021/08/15
Мэдэхгүй бол дуугүй сууж бай.
Зөв хүн · 2021/08/13
АХ-ын 100 жилд зориулсан мөнгөн дэвсгэрт гаргах нь уул шугамандаа зөв. Зарлалын самбар шиг нь ч юу юм бэ байхад буруудахгүй л бичвэрүүд байна лээ шүүдээ
Бат · 2021/08/13
Одоо мөнгөн тэмдэгтийн зураг дизайн ямар байх нь долоон буудлын Должин эмээ бид нарт ямар хамаа байна аа