Улаанбаатарт 451, орон нутагт 950 тохиолдол шинээр илэрч, нэг хүн нас барлаа
2021/08/14
Коронавирусийн халдвараар өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,402 хүн шинээр өвчилжээ. Үүнээс Улаанбаатар хотод 451, орон нутагт 950 тохиолдол батлагдсан байна. Мөн улсын хэмжээнд COVID-19-ийн халдвараар нэг иргэн хүн нас барсан байна.
Өнгөрсөн хоногт 1,679 хүн эдгэжээ.
Өнөөдрийн байдлаар 1,334 хүүхэд, 195 жирэмсэн эмэгтэй коронавирусийн улмаас эмчлүүлж байгааг ЭМЯ мэдээллээ.