Наймдугаар сарын 16, 17-нд Хүй долоон худагт болох 512 бөхийн барилдааныг гурван ойд зориулан хийнэ
2021/08/14
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос наймдугаар сард задгай талбайд зохион байгуулах барилдааны хуваарийг гаргасан. Тэгвэл наймдугаар сарын 15, 16-нд Хүй долоон худагт улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдааныг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү барилдааныг Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа юм байна.
Бөхчүүдийг өнөөдрөөс Монгол Бөхийн Өргөөнд бүртгэж байгаа бөгөөд PCR шинжилгээ авах талаар МҮБХ мэдээлжээ.
Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадаа талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын дотоодын тэмцээнийг оролцогчдын тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр зохион байгуулах, спортын холбоо нь коронавируст халдвар Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай удирдамж, журам, заавар, шаардлагын дагуу зөвхөн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан тухайн орон нутаг дахь Аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн хариуцлагын гэрээ байгуулан, зөвшөөрөл авч зохион байгуулна гэдгийг УОК-оос мэдэгдсэн.
Болиочээ · 2021/08/15
Сургууль цэцэрлэгтээ эхлэх талаар бодох хэрэгтэй.Бөхчүүд өөрсдөө 3-4 хүн дагуулж очно.Засуул зураглаач, зохион байгуулагч, УИХ ын гишүүд гээд 5- 6 дахин олон хүн очно шүү.Аялал жуулчлал -баян өлгийг ,Даншиг Ховд хөвсгөлийн гамшигийн байдалд хүргэлээ.Үр хүүхэддээ хайртай бол наадахаа болиоч ээ.
Бат · 2021/08/15
Монгол бөх хүчний төрөл тэгээд яагаад хөлсөө арчих алчуур засуулдаа өгөөд хэрэглэж болохгүй байгаа нь сонин гадны хүнд үзүүлэхэд ичмээр шинэ зуунд хөлс нь мэх болдог дэлхийд байхгүй тэнэглэл