БНХАУ-ын Бээжин хотноо ажиллаж, амьдарч буй, Хятадын CCTV-ийн мэргэжилтэн Б.Занданхүүгийн Сычуаний аяллын влогууд олны анхаарлыг татаж байна.

Тэрбээр шинэ влогтоо, "Тансан лам баруунш зорчсон нь" киноны зураг авалтаараа алдаршсан, ЮНЕСКО-гийн байгалийн онцгой өв, Хятадын 10 гайхамшигт газрын нэг Жюжягөү буюу Есөн тосгоны хөндийд ирсэн хүн амьдралдаа дахин ямар ч ус үзээд догдлон хөөрөхөө больдог гэж ярьдаг. Үнэхээр усны бүх төрөл энд бий. Хүрхрээ, гайхалтай үзэсгэлэнт 100 гаран ногоолин нуур, уулын түргэн урсгалт гол, задгай их ус, хөлгүй нуурууд... хэмээн онцолжээ.