Автомашингүй өдрийг энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон талаар нийслэлийн Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Тухайлбал, энэ өдрүүдэд Энхтайвны өргөн чөлөөнд (Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл) хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ. Харин бусад замаар тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна.

Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг билээ.