Элсэлтийн Ерөнхий Шалгалт өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэлсэн бол шууд засалтын систем дүнг нэгтгэж дуусжээ.

Монголын түүх хичээлийг 1,696 шалгуулагч сонгосон ч 1,258 нь шалгалтад орсон бөгөөд ирц 74.1 хувьтай байна.

Шалгалтад оролцоогүй сурагчдын ихэнх нь өмнөх онуудын төгсөгч байв.

Хамгийн өндөр буюу 92 оноо авсан зургаан шалгуулагч бүгд орон нутгийн сурагчид байна. Харин нийслэлээс 85 оноо авсан сурагч хамгийн өндөр оноо авсанд тооцогдож байна. 

Одоогоор ямар нэгэн гомдол санал ирээгүй.

ЭЕШ-ын шалгуулагчид дүн оноогоо LIVE.EEC.MN цахим хаягаар шууд үзэх боломжтой бөгөөд Англи хэлний шалгалтын дүн 15:30 цаг орчимд гарч эхлэх аж.