Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвөөс хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан 0-16 насны хүүхдүүдийн нүүр, амны эмчилгээний нэг сарын аянг өчигдрөөс эхлүүлжээ.

Ингэснээр долоо хоногийн Даваа-Пүрэв гарагт хүүхдээ үзүүлэх боломжтойг тус төвөөс мэдээллээ.

Эцэг, эхчүүд хүүхдээ үзүүлэх цагаа dentalcenter.mn цахим хуудсаар авах бөгөөд аян есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Асууж лавлах зүйл байвал ажлын цагаар 70112247 утсаар холбогдохыг зөвлөлөө.

Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв нь Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн нүүр амны мэс засал, нүүр амны эмчилгээ, нүүр амны согог, гажиг засал чиглэлээр цогц тусламж үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм.

Тус төв Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, 12 дугаар хороололд байршилтай.