Зэвсэгт хүчний харъяа урлаг, спортын байгууллагад ажиллаж буй тамирчид, уран бүтээлчид амжилт гаргасан тохиолдолд цэргийн цол олгодог. Энэ жишгийг өөрчлөхөөр болжээ.

Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цахим хуудсандаа “Цэргийн цол олгох журам шинэчлэгдэнэ. Спорт, урлагийнханд цэргийн цолыг хавтгайруулан олгож байгаад иргэд, олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Иймд Цэргийн цол олгох журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна" гэжээ.