Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран мэдээлэл хийж байна.

Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгодог боллоо. Монгол Улсын дэлхийн шилдэг сургуулиудад суралцуулах тэтгэлэг олгох юм байна.

Тухайн жилийн ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан  330 сум, 171 хорооноос  тус бүр нэг хүүхдийг шалгаруулж, тэтгэлийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх, мөн олон улсын олимпиадад медальт байранд шалгарч дэлхийн их дээд сургуульд суралцах эрхээ авсан хүүхдэд тэтгэлэг олгох юм байна.

Мөн олон улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд урамшуулал олгох зарлиг гаргалаа.