Есдүгээр сарын 2-4-нд зохион байгуулах элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ
2021/09/01
Элсэлтийн ерөнхий шалгалт-2021-ийг наймдугаар сарын 19-22-нд орон даяар зохион байгуулсан.Гэвч коронавируст халдварын улмаас дээрх хугацаанд шалгалтад оролцож чадаагүй 170 бүртгүүлэгч байгаагаас БШУЯ-наас мэдээлсэн юм. Иймд тухай хүүхдүүдээс есдүгээр сарын 2-4-нд шалгалт авахаар товлосон.
Шалгалт өгөхөөр очихдоо дээрх хүүхдүүд иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх болон Эмнэлгийн магадалгаа буюу коронавируст халдварын улмаас шалгалтад оролцож чадаагүйг нотлох эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бичгийг авч очих шаардлагатай юм.
Бүртгүүлэгчдэд зориулан бэлтгэсэн багц мэдээллийг хүргэж байна.