ЭМЯ-ны зүгээс хичээл, сургуулийн үйл ажиллагааг зогсоох тухай ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй
2021/09/03

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр - "Дельта хувилбарын давалгаа эхэлсэн бөгөөд өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Халдварын давалгаатай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох эсэх талаар асуултууд ирж байгаа.
ЭМЯ-ны зүгээс хичээл, сургуулийн үйл ажиллагааг зогсоох тухай ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Аль болох халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа" гэдгийг хэллээ.






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					