Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт болон холбогдох газар, хэлтсийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ С.Наранцогт: "Өчигдөр (2021.09.06) Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 30 автобусны тендер зарласан боловч Сангийн яам болон Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт 4 дэх компанийг шалгаруул, эс бөгөөс АТГ-т өгнө. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт тендер гацаадаг гэж сүүлийн 30 жил ингэж ирсэн мэтээр илтэд Сангийн яам, албан хаагчдийг илтэд гүтгэсэн үйлдэлд үнэн бодит хариу өгөх зорилгоор хэвлэлийн хурал хийж, мэдэгдэл гаргаж байна. " гэв. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

 

1. 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “30 автобусны тендер зарласан боловч Сангийн яамныхан болон Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт 4 дэх компанийг шалгаруул, эс бөгөөс Авлигатай тэмцэх газарт өгнө, өөрсдийн ашиг сонирхол бүхий компани шалгарсан тохиолдолд санхүү мөнгөний дур тавих хүсэл зорилготой, сүүлийн 30 жил ингэж ирсэн” гэх мэтээр илтэд Сангийн яам болон албан хаагчдыг гүтгэсэн мэдэгдэлд үнэн бодит хариу өгөх зорилгоор энэхүү хэвлэлийн хурлын хийж байна.

 

 

 

Хариуцлагатай төрийн албан хаагч баримтгүйгээр байгууллага, хувь хүний нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна. Сангийн яамнаас хүргүүлсэн албан бичгээ хавсаргав. Уг бичигт Сангийн яам аль нэг компанитай гэрээ байгуулах талаар албан бичигт огтоос дурдаагүй бөгөөд Авлигатай тэмцэх газарт шалгуулах тухай албан бичгийг хүргүүлээгүй болно.

2. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх Нийтийн тээврийн парк шинэчлэлт төсөл, арга хэмжээний хүрээнд 60 ширхэг автобус худалдаж авах тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлаж тус тендер шалгаруулалтад 7 компани оролцсон байдаг. Захиалагчаас 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр “Сүлдэрхан минералс” ХХК-ийг шалгаруулсан байдаг.

3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу тендерт оролцсон 7 компаниас 3 компани нь Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдлыг Сангийн яам 14 хоногийн дотор хянан үзэж хариу өгөх үүрэгтэй. Дээрх нэр бүхий 3 компаниуд шалгарсан компанийн материалтай танилцаад гаргасан гомдолдоо захиалагчийн шалгаруулаад буй “Сүлдэрхан минералс” ХХК компани шаардлага хангахгүй, мөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны газар нь ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан талаар дурдсан байна.

4. Тус яам зөвхөн гомдолд дурдсан асуудлын хүрээнд захиалагчаас ирүүлсэн холбогдох материалд үндэслэн хянан үзэхэд шалгарсан “Сүлдэрхан минералс” ХХК нь захиалагчаас өөрийнх нь тавьсан 6 шаардлагыг хангахгүй байгаа талаар захиалагч болон гомдол гарсан компаниудад нэгэн зэрэг албан бичгээр мэдэгдсэн болно.

5. Тухайлбал “Сүлдэрхан минералс” ХХК нь автобус нийлүүлж байсан туршлагатай байх, өөрийн эзэмшлийн засварын төвтэй байх гэх мэт шаардлагыг хангахгүй, мөн хамтран оролцсон БНХАУ-ын “Xia Men Golden Dragon Bus” компани захиалагчаас шаардсан материалыг бүрэн ирүүлээгүй байхад шалгаруулсан зөрчилтэй байсан.

6. Харин гомдлуудад дурдсан ашиг сонирхлын зөрчилтэй асуудлыг Сангийн яам хуулиар хянан шийдвэрлэх боломжгүй учраас тухайн асуудлаа холбогдох эрх бүхий хууль хяналтын байгууллагад хандах талаар гомдол гаргасан компаниудад хариу өгсөн.

 7. Хэрэв Сангийн яам ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан бол энэ талаар хууль хяналтын байгууллагаар шалгуулах эрх нь нийслэлийн удирдлагууд болон тендерт оролцогч нарт нээлттэй юм.

8.Тендер шалгаруулалттай холбогдох гомдлыг албан тушаалын чиг үүргийн дагуу холбогдох мэргэжилтэн хянаж, шийдвэрийн төслийг хэлтэс, газрын дарга хянаж албан бичгийг Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэйгээр захиалагч болон гомдол гаргагч нарт нэгэн зэрэг хүргүүлдэг журамтай.

9. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан тендер шалгаруулалттай холбоотойгоор Сангийн яам 2020 онд 22 гомдлыг хянан шийдвэрлэснээс 16 тохиолдолд захиалагч хууль зөрчсөн, 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 9 гомдлыг хянан шийдвэрлэснээс 9 тохиолдолд захиалагч хууль зөрчсөн болох нь тогтоогдсон.