Модны 2-ын замыг өнөөдрөөс хаалаа. Тус замыг 09 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цаг хүртэл хааж асфальт-бетонон хучилтын ажлыг хийх юм.

Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар тус замын 500 метр газарт цементээр бэхжүүлдэг суурийг тавиад байна.