Үндэсний номын баяр есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд болно
2021/09/08
Hийслэлчүүд хавар, намрын улиралд хоёр удаа тэмдэглэн өнгөрүүлдэг Үндэсний номын баяр есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд болно.
Номын баяраар зохиолчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулдаг билээ. Тиймдээ ч номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг баярын өдөр болсон юм.