Өчигдөр орой Хонхорын замд ноцтой зам тээврийн осол гарч жолооч газар дээрээ нас баржээ
2021/09/10
Өчигдөр орой 21:00 цагийн орчимд Хонхорын замд ноцтой зам тээврийн осол гарч, ослын улмаас жолооч эрэгтэй газар дээрээ нас барсан байна.
Хохирогчийн бие тасарсан байдалтай, тээврийн хэрэгсэл нь замын хашлагад зоогдож, осолджээ. Хотоос алслагдмал, сэлүүхэн замаар жолоочид хурдаа хэтрүүлэн давхих тохиолдол их байдаг. Үүнээс шалтгаалж зам тээврийн ноцтой осол гэмтэл гарах, иргэд эрүүл мэнд, цаашлаад амь насаараа хохирох эрсдэлтэй байдгийг энэхүү хэргээс харж болно. Иймээс иргэд, жолооч та бүгдийг хурдаа тааруулан замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
DR. PRADHAN · 2021/09/16
Зочин · 2021/09/14
"жолоочид" биш "жолооч нар" гээч...
Ганбаатар · 2021/09/10
Жолооч хүн яарна гэдэг бол үхэл рүү гээ яарч байна гэсэн үг гэдгийг ойлгох хэрэгтэй.