Реппер “Orice” буюу М.Алтан-Оргил өнгөрөгч оны долдугаар сард өндрөөс унаж, эмчилгээ хийлгэх явцад амиа алдсан. Талийгаачийн ар гэрийн зүгээс хүүгийнх нь амиа алдсан шалтгааныг “гаднын нөлөөтэй” хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн.

Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, прокурорт шилжжээ. Харин прокуророос “Талийгаач гаднын нөлөөгүй амиа алдсан” буюу эзэн холбогдогчгүй хэрэг хэмээн үзсэнээр хэргийг хаасан тухай эх сурвалж мэдээллээ.