Мэдээллийг ил тод болгохын тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн шаардлага хүргүүлж байна. Төрийн ордны үйл ажиллагаа сэтгүүлчдэд хаалттай байгааг зогсоохыг хүсэж буйгаа сэтгүүлчид хэллээ.

 

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу:

Одоогоор бүх эрх мэдэл Засгийн газарт бий. Парламент хэрэггүй болчихсон. Бид үүнийг сурвалжлах, ярих, гишүүдийн байр суурийг сонсох шаардлага бий. Олон мянган хүнийг төлөөлөөд ороод ирсэн гишүүд тул үүргээ биелүүлэх хэрэгтэй.

Одоо төсөв хэлэлцэх хариуцлагатай үед сэтгүүлчдийг хорьдог. Өрөөнөөсөө гардаггүй байдлаа болихыг шаардаж байна.

 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

Төрийн ордон дахь сэтгүүлчдийн хөлийг хорихоо больж иргэдийн мэдэх эрхийг хангуулах хэрэгтэй. Сэтгүүлч мэдээлэл олж авч чадахгүй байна гэдэг иргэдийн нүд чих хаалттай байна гэсэн үг.

Бид эрх баригчдаас хэвлэлийн эрх чөлөөгөө нэхэж байна.