Токио-2020” паралимпын наадмаас жүдо бөхийн +70кг жинд барилдаж тавдугаар байрт шалгарсан Н.Алтанцэцэг өөрийн гэсэн орон гэргүй амьдардаг талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүний дагуу Барилга хот байгуулалтын сайн Мөнхбаатарт хандсаны үндсэн дээр өнөөдөр түрээслээд өмчлөх орон сууцаар шагнууллаа.

Уг эрхийг ТОСК-ийн захирал Л.Батжаргал гардуулсан юм. Энэ үеэр, “Төрийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн өрхүүдэд орон сууцаар хангах ажлыг хийдэг. Үүний дагуу ОУХМ Н.Алтанцэцэгт Хангай хотхонд байрлалтай хоёр өрөө байрыг түрээслээд өмчлөх эрх олгож байна. Зорилтод бүлгийн иргэдийг орон сууцаар хангахад багтсан Н.Алтанцэцэгтээ баяр хүргэе” гэлээ.