Бусдын банкны данснаас найман сая төгрөг авсан этгээдүүдийг цагдаа нар илрүүлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хороонд оршин суух иргэн А-гийн банкны данснаас найман сая төгрөг алдагдсан гэх гомдол өнгөрсөн тавдугаар сарын 26-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Эрүүгийн цагдаагийн албанаас уг хэргийг 24 настай А, 26 настай Б нар үйлдсэн болохыг тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Сүүлийн үед цагдаагийн байгууллагад иргэдээс “Данснаасаа мөнгө алдсан”, “Бараа захиалж, бусдад их хэмжээний мөнгө шилжүүлж залилуулсан” гэх зэрэг гомдол мэдээлэл тасраагүй байна. Иймд иргэдийг хуурамч мэдээлэлд итгэж, цахим орчинд регистрийн дугаар, банкны данс гэх мэт хувийн мэдээллээ бичихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.