Жил бүрийн Үндэсний их баяр наадамд оролцосон бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Тэгвэл энэ жил шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу 9-р сарын 12 -ноос хойш ирсэн бөгөөд одоогоор 17 бөхийн шинжилгээний хариу иржээ. Нэг бөхийн хариу хүлээгдэж байна.

Одоогийн байдлаар гурван бөхөөс допинг илэрсэн гэх албан бус мэдээлэл байна. Хүлээгдэж буй нэг бөхийн шинжилгээний харуи ирэнгүүт допинг илэрсэн бөхчүүдийн нэрсийг зарлахаар төлөвлөжээ.