2021 оны ээлжит цэрэг татлага улс орон даяар үргэлжилж байна. Хөдөө орон нутагт цэрэг татлага өнгөрсөн есдүгээр сарын дунд үеэс эхэлсэн бол нийслэлд энэ сарын 21-24-нд зохион байгуулагдана.

Цэрэг татлагыг явуулахдаа дүүргүүдийн Цэргийн штабаас халдвар, аюулгүй байдлыг чанд сахиулж, Улсын онцгой комиссын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах ажээ..

2021 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаагч татахгүй байхаар шийдвэрлэж тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй юм. Харин энэ удаа оюутнуудыг тухайн харьяа орон нутаг, дүүрэгтээ очиж эрүүл мэндийн болон бусад үзлэг шалгалтдаа орохыг үүрэгджээ. Энэ дагуу Улаанбаатар хотод сурч буй оюутнууд хөдөө орон нутаг руу буцах шаардлага гарсан бөгөөд уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг холбогдох газруудаас хүсч буй юм байна.